СУИС-аас зохион байгуулдаг “Тайз дэлгэцийн бүтээлийн уран сайхны шүүмж бичлэгийн улсын уралдаан" долоо дахь жилдээ болж байна. Уралдааныг энэ жил нэрт шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуяг агсны нэрэмжит болгожээ. СУИС-ын Театрын урлагийн сургуулийн хамт олон энэхүү саналыг гаргасан байна.
Уралдаанд оролцохыг хүсэгчдэд бичлэгийн тодорхой стандарт харгалзахгүй бөгөөд онцлогдсон уран бүтээл нь сүүлийн хоёр жилийн дотор бүтээгдсэн байх ёстой гэсэн ерөнхий шалгуур тавьж буй. Мөн оюутнуудын ангилал байгаа ажээ.
Уралдааны танилцуулга, зааварчилгааг доороос үзнэ үү.