Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино “Vesoul Film festival in Asian Cinema” 29 дэх кино фестивалийн шилдэг кино болж "Алтан дугуй" цом хүртсэн байна. Тус наадамд 31 орны 85 кинотой өрсөлдөж энэхүү хүндтэй гран при цомын эзэн болжээ.
Үүнээс өмнө тус кино нь “New York Asian Film Festival 2022” наадмаас шилдэг кино, “Худалдагч охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн билээ.