Өчигдөр буюу гуравдугаар сарын 8-нд Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд зорчсон оройн автобусны жолооч н.Нямсайхан автобусандаа зорчиж явсан эмэгтэйчүүдэд баярын мэнд хүргэж, вино, чихрийн цуглуулгаар дайлсан сэтгэл хөдөлгөм явдал болжээ.
Тэрбээр мөн хоёр эмэгтэйд онцгой бэлэг гардуулсны нэг нь үнэгүй зорчих эрх, нөгөө нь гарын бэлэг, сарнай бэлэглэсэн явдал ажээ.
Л.Сайнаа