"Эмо" хэмээх үгийг манайхан эмзэг, мэдрэмтгий, ойлгомжгүй гэж тайлбарладаг. Сонирхолтой ном уйтгартай санагдаж, амттан хүртэл гашуун санагдах. Гадуур алхах хүмүүс ч гунигтай. Хийж байгаа бүхэн минь хэнд ч хэрэггүй санагдана. Нөгөө эрч хүч оргилсон хүсэл ор мөргүй арчигдаж, сэтгэл хөдлөл хэзээ ч байгаагүй мэт. Зөвхөн амьсгалах л зорилготойгоор хэдэн өдрүүдийг өнгөрөөнө. Эмо үүрд шүү залуус аа...
1. Хавар ирсэн нь чухал биш ээ. Хаана ч бид эмо үүрд... Ядаж байхад сая Валентинаар ганц биеэрээ л байсан. Ялгуусан их ганцаардал дундаас минь аварч, энэрэх нь хэн л бол...
2. Зовоод байгаа зүйл алга. Гэхдээ амьдрал гэж яг юу юм бэ? Би яах гэж ажил хийдэг юм бол?
3. Шувууд жиргээд л хавар ирж дээ. Гэхдээ энэ шувууд ч бас над шиг ганцаардмал байх даа.
4. Бид олон хүнтэй газар байх дургүй. Тэднээс биднийг ойлгох нэг ч хүн байхгүй ээ...
5. Эмзэг, мэдрэмтгий, ойлгомжгүй...
6. Хойд нас гэж хэрвээ байдаг бол хонь болж төрнө. Тэгээд ямар ч зорилгогүй идэж, салхи сөрөн зогсоод санаа амар эморно оо...
7. Орон дээр дуу сонсон хэвтэхэд орчлонгийн тоос нарны гэрэлт хөвөхүй... Хэрвээ би төрөөгүй бол дэлхий дээр юу ч өөр байхгүй. Дэлхий, одон гарагууд, цаашлаад глактик, хэдэн тэрбум глактик. Ийм байхад яах гэж ч хоол идэж, өглөө эрт босож, хичээх ёстой юм.
8. Ганцаараа биш атлаа, ганцаардаж амьдарна энэ орчлонд...
9. Ганцаараа байх нь хавьгүй дээр... Хаана ч, ямар ч нөхцөл байдалд...
10. Эцэст нь хэлэхэд зожигтоо биш, ухаажсандаа л эмо байдаг юм шүү дээ...
Л.Сайнаа