Өмнөд хөрш БНХАУ энэ жил зэвсэгт хүчиндээ зарцуулах зардлаа даруй долоо ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Түүнчлэн Ши Жиньпин гурав дахь удаагаа бүрэн эрхээ баталгаажуулах гэж буйгаа Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын үеэр зарлажээ.
Бээжингийн цэргийн төсөв ойролцоогоор 225 тэрбум доллар буюу 186 тэрбум фунт стерлинг байдаг нь АНУ-ынхаас дөрөв дахин их хэвээр байна.
Гэвч Хятад улс батлан хамгаалахад хэр их мөнгө зарцуулсан тооцоогоо буруу мэдээлж, байна гэж шинжээчид үзэж байгаа юм. Ерөнхий сайд Ли Кэчян БХАТИХ-д хэлэхдээ "Хятадыг дарангуйлах, хязгаарлах гадны оролдлого улам бүр нэмэгдсээр байна. Тиймээс зэвсэгт хүчин бүх талын цэргийн бэлтгэл, бэлэн байдлыг эрчимжүүлэх ёстой" гэжээ.
Л.Сайнаа