Бангладешийн зүүн өмнөд хэсэгт орших Рохинжа дүрвэгсдийн хуаранд их хэмжээний гал гарсны улмаас олон мянган хүн хоргодох байргүй үлджээ. Ням гарагт гарсан түймэр Кокс Базар гэгддэг баазын 2000 орчим хоргодох байрыг бүхэлд нь хамарсан байна.
Галын улмаас хуарангаас авах зүйл үлдээгүй бөгөөд ойролцоогоор 12,000 орчим хүн орон гэргүй үлдээд буй аж. Хөрш Мьянмар улсад үйлдэгдсээр буй хүчирхийллээс зугтсан иргэд уг хуаранд амьдардаг байсан гэнэ. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд хүний амь нас хохироогүй байна. Түймэр орон нутгийн цагаар 14:45 (GMT-ийн 08:45) орчимд эхэлсэн бөгөөд хулс, брезентээр хийсэн хоргодох байрыг хормын дотор түйвээжээ.
Бангладешийн дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссар Мижанур Рахман Франс Пресс агентлагт хэлэхдээ, "2000 орчим хоргодох байр шатаж, 12000 орчим Мьянмарын иргэд орон байргүй болсон" гэжээ.
Л.Сайнаа