УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөгжлийн банкны нээлттэй сонголын хоёр шатны сонсголыг зохион байгуулсан. Одоо гурав дахь буюу төгсгөлийн сонсгол энэ сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ удаагийн сонсголоор хоёр үндсэн асуудлыг хэлэлцэнэ.
- Арилжааны банкуудаар олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийн асуудлыг ярина. Нийтдээ 1,6 их наяд төгрөгийн төслийг ярина.
- 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн.
Нийт 2542 зээлдэгчтэй холбогдох 1,6 их наяд төгрөгийн төслийг хэлэлцэнэ. Гурав дахь удаагийн нээлттэй сонголын хүрээнд 210 хүн, албан тушаалтныг гэрчээр дуудна. Үүнд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар, "Скай ресорт" ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Оджаргал, "Таванбогд трейд" грүппын үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ж.Батзандан, н.Эрдэнэчимэг, түүний охин Б.Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын хүмүүсийг гэрчээр дуудна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)