Өмнөд Каролинагийн нэр хүндтэй хуульч олон сая долларын санхүүгийн гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд өөрийн эхнэр, хүүгээ хөнөөсөн хэрэгт буруутай нь тогтоогджээ. Шүүгчид зургаан долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын эцэст 54 настай Алекс Мурдауг хоёр хүн амины хэрэг үйлдсэн хэрэгт буруутгасан. Тэрбээр хүн амины хэргээр 30 жилийн хорих ялыг өршөөлгүйгээр эдлэх юм.
Түүний эхнэр Мэгги, хүү Пол Мурдау нар 2021 оны зургадугаар сарын 07-нд гэр бүлийнхээ эдлэнд байрлах нохойн үржүүлгийн газрын ойролцоо ойрын зайнаас буудуулж, нас барсан байдалтай олдсон байдаг.
Л.Сайнаа