Грект саяхан 43 хүний амийг авч одсон галт тэрэгний аймшигт ослын дараа иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Грекийн төмөр замыг хариуцдаг "Hellenic Train" компанийн Афин дахь төв байрны гадна үймээн дэгдээгчид цагдаа нартай мөргөлджээ.
Мягмар гарагийн шөнө гамшиг болсон газрын ойролцоох Салоники болон Лариса хотод мөн эсэргүүцлийн жагсаал болсон тухай ВВС агентлагийн мэдээнд дурджээ.
Зорчигч тээврийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдөж, урд вагонууд шатсан хэрэг гарсны дараа орон даяар гурван өдрийн үндэсний гашуудал зарлаад байна. Суудлын галт тэрэгний урд вагонууд сүйдсэн. Онгоцонд явсан 350 зорчигчийн ихэнх нь Грекийн Ортодокс Лентийн баярыг тэмдэглээд, Салоники хотруу буцаж явсан 20 гаруй насны оюутнууд байсан ажээ.
Лариса хотын иргэн 59 настай станцын мастерыг санамсаргүйгээр хүний амь насыг бүрэлгэсэн хэргээр буруутгаж, уг үйл явдлын гэм бурууг үүрүүлж буйд зарим иргэд эсэргүүцлээ илэрхийлж буй. Тэрбээр өөрийгөө ямар ч буруутай үйлдэл хийгээгүй бөгөөд ослыг техникийн алдаанаас болсон гэж үзжээ.
Түүнчлэн иргэдийн хамгийн ихээр эсэргүүцэж буй зүйл бол төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн олон жилийн турш анхааруулж ирсэн аюулгүй байлын хяналт алдагдсан тухай болон парк, зам шинэчлэлийн асуудлыг үл хайхарсан засгийн газрын үйл ажиллагаа гэдгийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)