Амьдралд хааяа шантарч, мөрөөдлөө орхимоор санагдах үе ирнэ. Мөнгө санхүү, өвчин, буруу хүрээлэл, хортой харилцаа гээд л маш олон зүйл таныг шантрааж болно. Гэвч босох хүчтэй байна гэдэг хамгийн чухал нь шүү...
"Саад бэрхшээл чамайг зогсоох ёсгүй. Хэрэв чи өндөр ханатай тулвал битгий буцаж ухраарай, бүү бууж өг. Хэрхэн яаж давж гарах талаар бод, өөрөө сэтгэ."
~ Michael Jordan
"Амжилт бол тэмцэхээс хэзээ ч няцдаггүй хүнд үргэлж боломжтой."
~ Napoleon Hill
"Хүч чадал нь хожих эсвэл хожигдохоос шалтгаалдаггүй. Харин чиний тэмцэл, зүтгэл чинь хүч чадлыг чинь хөгжүүлэх болно. Хэрэв чи хатуу, хүнд замаар явхаас татгалзалгүй, эс бууж өгвөөс энэ л жинхэнэ хүч чадал юм."
~ Arnold Schwarzenegger
"Та хүрэх газрынхаа эхлэлд ирсэн л бол төгсгөлд нь хүрэх л болно."
~ Richard Paul Eүans
"Та өөрийнхөө бодит байдал болон мөрөөдлийн хоорондох зайнд бүү санаа зов. Хэрэв та мөрөөдөж чадаж байгаа бол, та түүндээ хүрч чадна."
~ Belүa Daүis
"Хэдийн бүх зүйл чиний эсрэг байлаа ч үргэлж чармайлттай бай."
~ Arnold Palmer
"Асар том бүтээл, алдар нэр хүндийг амжилт гэх биш, харин амжилт гэдэг маань өдөр бүрийн жижиг амжилттай байдлын нийлбэр юм ."
~ Helen Keller
"Алдаа болгонд ямар нэгэн өвөрмөц үйл явц гардаг, харин чи зөвхөн түүнийг олох л хэрэгтэй. Хэрэв чиний явж буй зам түгжрэх юм бол замаа товчил."
~ Mary Kay Ash
"Чи далайг зүгээр л харж зогссоноороо туулж гарахгүй шүү дээ."
~ Rabindranath Tagore
"Бидний өнгөрсөнд юу болсон, ирээдүйд юу болох нь, яг одоо бидний хийх ёстой ажлын хажууд өчүүхэн юм."
~ Ralph Waldo Emerson
"Амжилт нь аз жаргалын түлхүүр бус харин аз жаргал нь амжилтын түлхүүр юм. Хэрэв чи хийж байгаа зүйлээ сэтгэлээсээ хийх аваас амжилттай байх нь дамжиггүй ээ."
~ Albert Schweitzer
Л.Сайнаа