“Эмоци” продакшн 10 жилийнхээ ойн хүрээнд мэдээлэл өглөө.
-Д.Түвшинтөр: ОХУ-ын киног албан ёсны эрхтэйгээр хийсэн-
Тэрбээр "Саяхан "Эмоци"" продакшныг байгуулаад явж байсан бол өнөөдөр арван нас хүрсэн байна. Өнгөрсөн жил бид санаачилга гаргаад, эрэл хайгуул болсны эцэст "Баян боол" киног бэлэн болгочихоод байж байна. Энэ нийгэмд кино хулгайлаад хийх ямар ч үндэс байхгүй. Бид арван ёсны эрхтэйгээр уг киног хийж байгаа тул үзэгч түмэн минь зөвөөр ойлгохыг хүсэж байна. Уг кино 2019 онд ОХУ-л хийгдэж байсан. Орос кино юм. Одоогоор 10 гаруй улсад албан ёсны эрхтэйгээр хийсэн байдаг.
-С.Тэмүүжин: Уг кинонд "Эмоци" продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон-
Тэрбээр "Уг кинонд "Эмоци" продакшн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон. Мөн гаднаас маш олон уран бүтээлчидтэй хамтран ажилласан. МУГЖ Х.Ганхуяг ах маань тайжын дүрд, МУГЖ Доржсүрэн ах найруулагчийн дүрд, МУСТА Батмэнд, жүжигчин Баярмаа нар урилгаар ажилласан. Монголд киноны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй продакшнууд хамтран ажилласан. Мөн үзэгчид маань өнөөдрөөс ticket.mn сайтаас улаан хивсны ёслолд оролцох тасалбарыг худалдан авах боломжтой" гэв.
-Г.Нарансолонго: Бид эзгүй хээр талд хүрээ барьж босгосон-
Тэрбээр "Кино бол хамтын уран бүтээл байдаг. Кино маань зураачийн ур чадвар их шаардсан кино болсон. Бид эзгүй хээр талд хүрээ барьж босгосон. Маш их нөсөр ажил болсон. Зураг авалт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байгалийн маш үзэсгэлэнтэй газар болсон. Хүдэр сумын ард иргэддээ маш их баярлалаа гэдгээ хэвлэлийн хурлаараа дамжуулж хэлмээр байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)