Өмнөд Солонгос улсад эрэгтэй хүн бүр 28 наснаасаа өмнө заавал цэргийн алба хаасан байх ёстой байдаг билээ. Тэдгээрийн дундаас урлаг, соёл,спортын алдартнуудыг улс орондоо оруулсан хөрөнгө оруулалт, өсөн дэвжих үе зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж тэдний цэргийн алба хаах насыг насыг 30 болгон заасан байдаг гэнэ.
Тэгвэл дэлхийн хамгийн шилдэг эрэгтэй хамтлаг болох "BTS" хамтлагийн гишүүдийг цэрэгт татах асуудал маргаан дэгдээж, улмаар бүх гишүүдийг ээлж дараатайгаар цэрэгт татаж эхэлсэн.
Сонирхуулахад, хамтлагийн гишүүн Jin өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард цэрэгт явсан. Тэгвэл түүий араас цэрэгт явах дараагийн гишүүнээр J-Hope-ийг нэрлээд байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)