Олон улсын наадмуудад амжилт үзүүлж, дэлхийн элит буюу А зэрэглэлийн топ хоёр наадмаас шагнал хүртсэн “ТРИО” уран сайхны кино нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Жүжигчин, найруулагч Д.Баттөмөр сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "ТРИО кинонд хүн байгаль, Буддын шашин, дауны хам шинж гэсэн гурван сэдвийг хөндсөн. Варшавын олон улсын наадмаас Үзэгчдийн таашаалд хүрсэн кино шагналыг хүртсэн. Мөн Улаанбаатар кино наадмаас "Шилдэг продюсер" шагналыг хүртсэн. Жигжид, Бунтар найруулагчдын хамтын бүтээл "Эх бүрдийн домог" Чехийн кино наадмаас шагнал хүрсэн түүхтэй. Үүнээс 46 жилийн дараа ТРИО кино олон улсын, нэр хүндтэй шагнал хүртлээ.
Дэлхий олон хэлээр ярьдаг ч бидэнд хайр хэмээх нэг л хэл байдаг. Варшавын кино наадмын хэлэлцүүлгээр Азиуд анх удаа дауны хам шинж гэсэн сэдвийг сонгосон нь онцлог байсныг онцолсон. Нүүдэлчид талийгчаа ил оршуулдаг зан үйл одоо ч бий гэж биднээс асууж байв. Хүн бүрд үхэл хагацал тохиодог. Би энэ киног ижийдээ зориулан хийсэн" гэв.