Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд, томчуулын хамтаар “Алаг мэлхий өрөх” хэмээх шагайн наадгайгаар наадан ирсэн уламжлалтай билээ. Тэгвэл бид та бүхэнд энэхүү тоглоомыг хэрхэн өрж, тоглох зааврыг хүргэж байна.
Яст мэлхийг зурагт үзүүлснээр өрнө.
Давсаг – 1 шагай
Зvрх – 1 шагай
Нvд – 2 шагай
Чих – 2 шагай
Бөөр – 2 шагай
Толгой – 3 шагай
Сvvл – 3 шагай
Шилбэ – 4 шагай (4 шилбэ)
Сарвуу – 5 шагай (4 тавхай)
Нуруу – 6 шагай (6 эгнээ)
Хvзvv – 6 шагай
Нийт 92 шагай орно. Заримдаа алаг мэлхийг 96 шагайгаар өрөх бөгөөд энэ нь чихийг өрөх шагайны тоогоор ялгагдана. Алаг мэлхийгээ шагайгаар өрж, тоглоход бэлтгээн бол тоглогчид ээлжээр нэг шоо орхино. Хэрэв шоо хоёр нүхээрээ буувал тэр хүн 2 нүд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна гэсэн үг юм. Нөгөө хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хүзүү, нурууны аль нэг эгнээний 6 шагайг авах зэргээр ээлжлэн хаяж тоглоно.
Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дүрсэлсэн шагай дуусаж эхэлдэг. Энэхүү дууссан эрхтний шоо буувал шооны нүхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хүн авсан шагайгаасаа нөхөж тавина. Хамгийн олон шагай авсан хvн хожно.