Билгийн тооллын XVII жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд зориулан Монголын Үндэсний музейгээс “Монголчуудын уламжлалт цагаан сар” тусгай үзэсгэлэн нээлээ. Тус үзэсгэлэн нь Цагаан сарын үүсэл хөгжил, уламжлалт зан үйл, цээр хорио, өв соёлыг залуус хойч үедээ таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор музейн сан хөмрөгт хадгалагдаж буй хувцас, гоёл чимэглэл, тавилга хэрэгсэл, хадаг, цагаан сараар тоглох зарим тоглоом наадамтай холбогдох уламжлалт эд өлөг, үзмэр цуглуулгыг дэлгэн тавьжээ. Ийнхүү уншигч та бүхэнд "Монголчуудын уламжлалт цагаан сар" үзэсгэлэнгийн фотог хүргэж байна.
Гэрэл зургийг MPA.MN