Хятадын хамгийн алдартай хөрөнгө оруулалтын банкируудын нэг сураггүй алга болсон тухай түүний харьяа компани мэдээлжээ. Тодруулбал, Хятадын "Renaissance Holdings" компанийн зүгээс гүйцэтгэх захирал Бао Фантай сүүлийн өдрүүдэд холбогдож чадаагүй, ямар ч сураг чимээ байхгүй байна гэж пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Бао бол "Didi" болон "Meituan" зэрэг шилдэг технологийн компаниудыг багтаасан Хятад дахь тэргүүлэгч дийлброкер юм. Түүнийг сураггүй алга болсон гэх мэдээлэл тарсны дараа "Renaissance Holdings" компанийн хувьцааны ханш өнгөрсөн баасан гарагт Хонг Конгийн арилжаанд 50 хувиар унасан тааруу үзүүлэлт гарчээ.
Компанийн зүгээс түүнийг алга болоод хэр удаж байгааг хэлээгүй ч орон нутгийн зарим хэвлэлд ажилчид нь хоёр хоног түүнтэй холбоо барьж чадаагүй гэжээ.
Л.Сайнаа