Мозамбик улсад нэгэн сүмийн пастор Христийн тухай Библид бичсэнийг дуурайн 40 хоног мацаг барих гэж оролдсоны улмаас нас баржээ. "Санта Триндаде Евангел"-ийн сүмийг үндэслэгч 39 настай Франсиско Баражах биеийн байдал нь тун хүнд оноштойгоор Бейра хотын эмнэлэгт хүргэгдсэн ч дээрдэхгүй байсаар насан эцэслэсэн байна.
Ариун Библийн сударт бичсэнчлэн 40 хоног мацаг барих ёстой байсан тэрбээр 25 хоног хоол ундгүй, усгүй байсныхаа дараа босож чадахгүй болтлоо турсан нь үхлийн шалтгаан болжээ. Сүмийн итгэгчид болон гэр бүлийнх нь хүсэлтээр албадан эмнэлэгт хүргэсэн.
Тэрбээр Зимбабветэй хиллэдэг Маника мужийн төв мужийн Мессика хотод франц хэлний багш байсан. Түүний үхэл Христийг дуурайж нас барсан гурав дахь тохиолдол болов. Түүх сөхвөл 2015 онд Зимбабвегийн нэгэн иргэн 30 хоногийн дараа нас барсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн. Түүнчлэн 2006 онд Британийн хуульч Лондон хотын иргэн эмэгтэй ижил төрлийн мацаг барьж байхдаа нас барсан болохыг тогтоосон байдаг.
Л.Сайнаа