"Таминээ" бүтээлээр нь та бүхний сайн мэдэх уртын дуучин Г.Эрдэнэчимэг өнөөдөр /2023.02.17/ Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одон хүртэх гэж байна.
Нэг хэсэг урлагаас хөндийрч, хувийн амьдралдаа түлхүү анхаарах болсон тэрээр өнгөрсөн жил "Нэг голын ус" хэмээх цомгоо гаргасан. Энэхүү цомог нь түүний 14 жилийн дараа гаргаж буй цомог юм. "Шуранхай" хамтлагийн гишүүн байхдаа идэвхтэй уран бүтээл туурвиж байсан тэрээр гэр бүл зохиосноосоо хойш урлагаас хөндийрсөн гэхэд хилсдэхгүй.
Түүний уран бүтээлүүдээс чин сэтгэл, ухаарал нэвт шувт мэдрэгддэг. Мөн ардын дууг орчин үеийн хэв маягаар дуулж буй нь олны талархлыг ихээр хүлээгээд буй.
Сэтгэгдэл (4)