Бүгд Найрамдах Турк улсын өмнөд хэсэг, өмнөх газар хөдлөлтийн голомт Хатай муж орчимд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ажээ. Тодруулбал, Газар дундын тэнгист, Туркийн эргээс тав орчим километрийн зай, доош есөн километрийн гүнд чичиргээ мэдрэгдсэн гэж тус улсын Гамшиг, онцгой байдлын агентлагаас мэдээллээ.
Одоогоор хохирлын судалгаа хийгдээгүй байгаа бөгөөд өмнөх сүйрлээс болж нурсан барилга, байшингуудад цууралт өгч, нуралгүй үлдсэн байшингуудын зарим нь нурсан гэж орон нутгийн хэвлэлүүд ярьж байна. Хэрвээ тус бүсэд дахин газар хөдөлбөл иргэдийг аврах, эрэн хайх ажиллагаанд саад хийгээд зогсохгүй, хохирлын хэмжээ даруй нэмэгдэх эрсдэл бий. Иймд орон нутгийн хэвлэлүүд нийт иргэдэд болон аврах багийнханд сэрэмжлүүлэг хүргэж байгаа юм.