Камеруны эрх баригчид Даваа гарагт Эквадорын Гвинейтэй хиллэдэг Оламзе хотод Марбургийн өвчний сэжигтэй хоёр тохиолдлыг илрүүлсэн гэж тус бүс нутгийн нийгмийн эрүүл мэндийн төлөөлөгч Роберт Матхурин Биджанг мэдэгджээ.
Тодруулбал, даваа гарагт Экваторын Гвинейд Эболатай төстэй өвчин болох Марбург вирусын анхны дэгдэлт албан ёсоор бүртгэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт Эквадорын Гвинейд үл мэдэгдэх, үхлийн аюултай, цусархаг халуурсан шинж тэмдэг бүхий халдвар тархсан гэх мэдээллийн дараа хөрш Камерун улс халдвараас зайлсхийхийн тулд хилийн дагуух хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Хоёрдугаар сарын 13-нд манайд хоёр сэжигтэй хэрэг гарсан. Эдгээр нь Экваторын Гвинейн гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу өмнө нь аялж байсан түүхгүй 16 настай нэг хүү, охин хоёр хүүхэд" гэж тус улсын эрүүл мэндийн сайд хэвлэлд ярьжээ.
Л.Сайнаа