Барууны зарим оронд уур амьсгалын өөрчлөлтөөс болж, мөсөн гулгуурын талбайнууд хаалгаа бариад байна. Улмаар дэлхийн хамгийн том гэгддэг Канадын Оттава хотод байх 4.8 миль урттай Skateway мөсөн гулгуурын талбай агаарын хэмийн дулаанаас болж хаагдах эрсдэл нүүрлэжээ.
Энэ нь Онтарио нуур болон Гэгээн Лоренс голтой холбосон 125 миль урт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Ридо сувгийн нэг хэсэг юм. Эндээс Skateway нь хотын төвөөс Доу нуур хүртэл Оттавагийн төвөөр дамждаг сувгийн хэсэг ажээ.
Жил бүр нэг сая гаруй хүн уг мөсөн гулгуурыг зорин ирдэг гэсэн судалгаа бий. Түүнчлэн тус газрыг дэлхий дээр заавал очиж үзэх ёстой 23 газрын нэгээр нэрлээд байсан юм. Уг талбайн мөсний зузаан хамгийн багадаа 30 см болсон үед олон нийтэд нээлттэй болгодог. Гэвч энэ жил дэлхийн дулаарлаас болж нээлтээ хийх эсэх нь эргэлзээтэй хэвээр байгаа ажээ.
Уур амьсгалын дулаарал дэлхий даяар дулаан өвлийг дагуулсан. Дэлхийн цаг уурын газрын судалгаагаар сүүлийн найман жил дамнаж, дэлхий дээр хамгийн дулаан өвөл тохиогоод байгаа аж.
Л.Сайнаа