Охидын "FOUX" хамтлаг өнгөрсөн онд дуучин Seryoja-тай хамтран уран бүтээлүүд дээр ажиллаж, олны хараанд өртсөн. Мөн өнгөрсөн онд цацсан "Март", "Сүүлчийн удаа" дуунууд нь хандалт өндөртэй байгаа билээ.
Тэгвэл уг хамтлагийн өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд цацсан "Хараал мэднэ" уран бүтээл Youtube сувагт 45 мянган үзэлтийг аваад буй. Түүнчлэн тэдний сошиал хуудсанд цацсан дээрх уран бүтээлийн гэрэл зургууд олны шүүмжлэлд байна.
Тодруулбал, олон нийт тэдний уран бүтээлийн нэршилд ихээхэн эргэлзсэн байр суурьнаас хандав. "Хараал мэднэ" хэмээсэн уг нэрний утгыг шууд ойлговол хараал, чатга мэднэ гэмээр. Харин дууг нь сонсоод үзэхээр "Хараад л мэднэ" гэж ойлгомоор. Ямартай ч дуунаас нь сонсож ойлгосноороо "Хараад л мэднэ" гэж зөвтгөе. Үг, үсгийн алдаа юу, маркетингийн ажил уу?
Л.Сайнаа