1960-аад оноос эхлэн “One Million Years B.C", “Fantastic Voyage” зэрэг бүтээлүүдэд тоглон нэрд гарсан ахмад жүжигчин Ракуэл Уэлч лхагва гарагийн өглөө Лос Анжелес дэх гэртээ, 82 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Тэрбээр өнөөдрийг хүртэл 70 гаруй кино, телевизийн томоохон бүтээлд дүр бүтээсэн. 1964 онд “Roustabout” кинод дүр бүтээсэн цагаас түүний замналын оргил үе эхэлсэн гэж хэлж болно. Хоёр жилийн дараа “One Million Years B.C", “Fantastic Voyage” зэрэг бүтээлд агуйн эмэгтэйн дүрийг бүтээж байв.
“One Million Years B.C" бүтээлд түүний үслэг бикини өмссөн зургууд нь киноны маркетингийн кампанит ажлын үндэс болж, Уэлчийг олон улсын секс бэлэг тэмдэг болгосон юм. 1967 онд дээрх кинонууд амжилттай болсны дараагаар Уэлч 2000 онд Элизабет Херли, Брендан Фрейзер нарын гол дүрд нь тоглосон "Bedazzled" кинонд Лилиан Лустын дүрийг бүтээж байлаа.
Чикагод төрсөн жүжигчин бүсгүй 1973 онд "Шадар гурван цэрэг" кинонд Констанс де Бонасиегийн дүрд тоглосон. Уэлч дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчин Алтан бөмбөрцөг шагнал хүртэж, 1974 онд "Шадар дөрвөн цэрэг: Миледигийн өшөө авалт" киноны де Бонасиегийн дүрийг дахин бүтээжээ.
Л.Сайнаа