Олон улсын эрдэмтэд эрэгтэйчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эмийг туршиж, олон судалгаа шинжилгээ хийсний эцэст үр дүн хүрсэн тухай BBC агентлаг мэдээлэв. Эрэгтэйчүүд тухайн эмийг хэрэглэснээр эр бэлгийн эс царцаж, өндгөн эсэд хүрэх боломжгүй болох гэнэ. Туршилтыг ихэвчлэн лабораторийн харханд туршиж байгаа бөгөөд эр бэлгийн эс хэдэн цагийн турш өндгөн эсэд очилгүй саатжээ.
Эмийн туршилт одоогоор 80 хувьтай байгаа бөгөөд хэрвээ хэрэглээнд нэвтэрвэл эрэгтэйчүүд уг эмийг бэлгийн хавьталд орохоос нэг цагийн өмнө уух шаардлага үүсэх аж. Түүнчлэн эм нь гормонд өөрчлөлт оруулах зэрэг ямар нэг сөрөг нөлөөгүй.
Туршилтаар уг эмийн нөлөөгөөр эр бэлгийн эс гурван цагийн турш царцанги байдалд байгаа нь хангалттай биш үр дүн гэнэ. Хугацааг уртасгах тал дээр эрдэмтэд ажиллаж байгаа, эмийн нөлөөлөл 24 цагийн дараа биеэс гадагшилдаг гэж албаны хүмүүс ярьжээ.
Л.Сайнаа