Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 оны тавдугаар сард агуйд учир битүүлгээр гацсан өсвөр насны 12 хөвгүүний тухай хэвлэлээр шуугиж байлаа. Тэгвэл тэдний нэг болох Дуангпэтч Промтеп Их Британид нас баржээ. Тэрбээр Тайландын хөвгүүдийн лигийн хөлбөмбөгийн багийн ахлагч байсан бөгөөд гишүүдийн хамт агуйд 17 хоног гацсан гэдэг.
Тодруулбал, 17 настай хүүг өнгөрсөн ням гарагт Лестершир хот дахь дотуур байрандаа ухаангүй хэвтэж байхад нь олж, эмнэлэгт хүргэсэн боловч мягмар гарагийн орой нас баржээ. Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр Их Британийн хөлбөмбөгийн академид элсэн суралцах болсон. Үхлийн нь шалтгаан одоогоор тодорхой биш боловч цагдаа нар гадны нөлөөгүй гэх урьдчилсан дүгнэлт гаргасан гэнэ.
Сонирхуулахад, агуйгаас аврагдсан хөвгүүдийн тухай Netflix-ээс түүхэн кино хийх санал тавьж, тэдэнтэй гэрээ байгуулсан түүхтэй.
Л.Сайнаа