Өнгөрсөн жил АНУ-ын Буффало хотын нэгэн супермаркетад арьс өнгөөр ялгаварлах үзлээсээ болж 10 хүнийг буудан хөнөөсөн 19 настай Пэйтон Жендронд шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо.
Түүнийг нэгдүгээр зэргийн аллага, арьс өнгөөр ялгаварласан терроризм зэрэг 25 зүйл ангиар буруутгасан бөгөөд хэргээ хүлээсэн байна. Шүүх хурлын үеэр түүн рүү хохирогчдын гэр бүлийнхэн дайрч, гар хүрэхийг оролдсон ч хамгаалалтын албаныхан таслан зогсоож, хэрэгтэнг шүүх танхимаас авч гарсан юм. Түүнчлэн хэрэгтний бууны суманд оногдон насаараа тахир дутуу болсон цөөнгүй хүн байгаа аж.
Гэмт хэргийн хохирогч нар:
Харин хэрэгтэн Пэйтон Жендрон "Би хүмүүсийг хар арьстай байсан учраас буудсан. Гэхдээ эргээд бодоход би үнэхээр ийм зүйл хийчихлээ гэж үү гэж бодон харамсаж байна. Би интернетээс уншсан зүйлдээ уурсаж энэ хэргийг үйлдсэн. Цаг хугацааг ухрааж болдог ч болоосой. Бас хэн ч миний хийсэн хэргээс үлгэр жишээ битгий аваасай гэж хүсэж байна" гэжээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)