Японы автомашин үйлдвэрлэгч "Тоёота" корпорацийн үүсгэн байгуулагчийн хүү, Захирлуудын зөвлөлийн хүндэт дарга Тоёода Кийчиро 97 насандаа таалал төгсжээ. Зүрхний үйл ажиллагаа нь зогсож буюу хорвоогийн жамаараа өнгөрсөн байна.
Сёочиро Тоёода нь 1952 онд аавынхаа компанид ажиллаж эхэлсэн бөгөөд 1982 онд ерөнхийлөгч болсон байдаг. Корпорацийн хөгжлийн хамгийн чухал үе шатууд түүнийг ажиллаж байх үетэй холбогддог юм. Түүний үед компани АНУ, Канад, Их Британид үйлдвэрээ барьж, дэлхийн хэмжээнд гарч ирсэн түүхтэй. Тэрбээр 1999 онд компанийн хүндэт захирал болсон. Хүү Акио нь 2009 онд корпорацийг нь удирдаж байна.
Сэтгэгдэл (1)