Туркийн "Royal Seginus" зочид буудалд Зодоонд ОХУ-ын "Шинник", Украины "Миная" багийн хөлбөмбөгчид хоорондоо нударга зөрүүлсэн хэрэг гарчээ. Тодруулбал, "Миная" багийн тоглогчид "Шинник" багийнханд хандан "Та нар яагаад Засгийн газраа эсэргүүцдэггүй юм бэ. Яагаад нэг ч үг дугарахгүй байгаа юм бэ" гэх зэргээр яриа өджээ. Уг асуултанд Орос тоглогчид таатай хандсангүй.
Энэ үйл явдлын дараахан Орос тоглогчдн нэг нь цахилгаан шатанд зодуулж, хоёр улсын тамирчдын дунд ширүүн зодоон өрнөсөн тухай зочид буудлын ажилчид ярьжээ. ОХУ-ын тамирчид зочид буудалд ирснийг мэдсэн Украины тамирчид эртнээс төлөвлөн өдөөн хатгасан гэж "Шинник" багийнхан хэлсэн байна.
Ширүүн зодооныг таслахаар цагдаа нарыг дуудсан ч бичиг баримтыг нь шалгаад л өнгөрчээ. Зодооны улмаас Оросын дөрвөн тоглогч бэртэл авсан байна. Түүнчлэн Украинчууд ОХУ-ын тоглогчдыг нэн даруй буудлаас явахгүй бол таагүй зүйл хүлээж байгаа хэмээн заналхийлсэн гэнэ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)