Оросын Холбооны улсын иргэн, их сургуулийн оюутан, 20 настай Олеся Кривцова олон цагаар хичээлээ тасалжээ. Учир нь тэр одоогоор гэрийн хорионд буй юм. Түүний хөлөнд электрон гав зүүсэн бөгөөд алхам бүрийг нь цагдаа нар хянаж байна.
Тэрбээр Украинд болж буй дайныг эсэргүүцсэн утга бүхий нийтлэлүүдийг өөрийн инстаграм хуудсандаа оруулсан аж.Тэдгээрийн нэг нь өнгөрсөн аравдугаар сард ОХУ-ыг Крымтэй холбосон гүүрэнд дэлбэрэлт гарсантай холбоотой.
Олеся Кривцова "Би гүүр дэлбэрдэг өдөр инстаграмдаа нийтлэл оруулсан. Тэрхүү нийтлэлийг уншсан Украины ард иргэдийн баяр, талархлыг сайн санаж байна. Би бас дайны тухай найзынхаа нийтлэлийг олон нийтийн сүлжээнд хуваалцсан. Үүний дараагаар жинхэнэ жүжиг эхэлсэн. Ээжтэйгээ утсаар ярьж байтал гэрийн хаалга онгойхыг сонссон. Гайхаад хартал гэнэт цагдаа нар орж ирээд намайг шалан дээр хэвтэхийг сануулсан. Интернетэд ямар нэг зүйл бичсэнийхээ төлөө олон жилийн ял авна гэж зүүдлэж ч байсангүй. Шүүхийн галзуу шийдвэрийг сонсоод би ач холбогдол өгөөгүй. Харин үргэлжлүүлэн тайлбар тавьсаар л байсан. Хамгийн айшигтай нь би Лалын улс бүлэглэлийнхэнтэй ижил түвшинд миний нэр бичигдсэн байсан" гэжээ.
Олесяг террозмыг зөвтгөж, олон нийтийг өдөөн хатгасан, ОХУ-ын зэвэгт хүчнийг гутаасан хэргээр 10 жилийн ял оноохоор төлөвлөсөн ажээ.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (21)