АНУ-ын цэргийн хүчин өнгөрөгч амралтын өдрүүдэд гурван ч гадны, харь гарагийн гэгдэх үл таних нисдэг биетийг устгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Зарим албаныхан сүүлд устгасан гурван нисдэг биетийг БНХАУ-ын тагнуулынх байж болзошгүй тухай хэлсэн ч Цагаан ордны зүгээс үгүйсгэв.
Төлөөлөгч Жон Кирби "Эдгээр нисдэг биетүүд нь арилжааны болон судалгааны байгууллагуудтай холбоотой байж мэдэх юм" хэмээжээ. Түүнчлэн сэгүүдийг олж, гарал үүслийг нь тогтоох хүртэл яаран дүгнэлт хийх нь буруу бөгөөд БНХАУ-ын тагнуулн хэрэгсэл гэж хэлэх ямар ч шинж тэмдэг илрээгүй гэжээ.
АНУ, Канадын албаныхан сүүлд устгасан гурван нисдэг биетийн сэгийг одоогоор олоогүй байгаа ажээ. Харин АНУ-ын агаарын хүчнийхний устгасан эхний бөмбөлгийг БНХАУ-ын талаас эрс эсэргүүцэж, тагнуулын хэрэгсэл бус замаасаа гарсан цаг агаарын судалгааны төхөөрөмж байсан хэмээгээд байна. Уг бөмбөлгийн сэгийг Атлантын далайгаас олж, АНУ-ын тануулын байгууллагад шинжилж байгаа гэнэ.
Л.Сайнаа