Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын мэндэлсний 85 жилийн ойг тохиолдуулан их найрагчийн нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн улсын наадмыг зохион байгуулах гэж байна.
Наадамд оролцогчид Шаравын Сүрэнжав, эх орон, шударга ёс, хүнлэг сэтгэл, залуу нас сэдвийн хүрээнд 3-5 бүтээлээ 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн 18:00 цаг хүртэл дараах холбоосоор ирүүлнэ үү.
https://forms.gle/mDTPUeGEPoBH6gu97
Тус наадам яруу найраг сонирхогч хүн бүхэнд нээлттэй бөгөөд ирүүлсэн бүтээлүүдийг зохион байгуулагчдын зүгээс томилсон утга зохиол судлаачид, уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулна.
Шалгарсан бүтээлүүдээр эмхэтгэл ном хэвлүүлэхээс гадна наадмын шилмэл бүтээлүүдийг дараах байдлаар байр эзлүүлэн шагнаж урамшуулна.
Тэргүүн байр
* Өргөмжлөл 1,000,000₮
Дэд байр
* Өргөмжлөл 800,000₮
Гутгаар байр
* Өргөмжлөл 500,000₮
Тусгай байр
*Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит шагнал тус тус олгоно.
Холбоо барих: surenjavsan@gmail.com