АНУ-ын нисэх хүчин энэ сард дөрвөн үл таних нисэх биетийг устгаснаа зарлав. Тэдний сүүлчийнх нь өнгөрсөн ням гараг буюу хоёрдугаар сарын 12-нд байв. Сансар судлалаар дэлхийд нэгт жагсдаг хүчирхэг гүрний хувьд уг биетүүд чухам юу байсныг олж мэдэхийн тулд судалгаа явуулсаар буй гэнэ. Тэдгээрээс АНУ-н тэнгэрт ажиглагдсан гурван нисэх биетийг онцолж байгаа юм. Харин дөрөв дэх нь өнгөрсөн сарын 28-нд устгагдсан бөгөөд үүнийг АНУ-ын тал БНХАУ-ын тагнуулын бөмбөлөг байсан хэмээгээд байна.
Нэгдүгээр биет:
Энэ нь ямар ч жолоодогогүйгээр хойд туйлын чигт 12 мянган метрийн өндөрт нисэж явсан байна. Хэмжээний хувьд жижиг суудлын автомашинтай дүйнэ. Өнгөрсөн баасан гарагт Аляска мужид ажиглагдсан бөгөөд агаарын хүчинд заналхийлэх эрсдэлтэй тус устгасан.
Хоёрдугаар биет:
Үүнийг "цилиндр хэлбэртэй" гэж тодорхойлсон бөгөөд баасан гарагийн орой Канадын Юконы нутаг дэвсгэрээс анх олдсон байна. Бямба гарагт устгасан.
Гуравдугаар биет:
Үүнийг анх бямба гарагийн үдээс хойш Канад дахь АНУ-ын хилийн хойд хэсэгт харсан боловч Орегоноос ирсэн сөнөөгч онгоц нар жаргах үед үүнийг илрүүлж чадалгүй алдсан. Маргааш нь түүнийг Монтана мужаас дахин олж, Висконсин даяар мөрдөж, Мичиган дахь Хурон нуурын дээр устгажээ. Албаны хүмүүс түүний хэлбэрийн талаар олон нийтэд тайлбар хийгээгүй ч нэрээ нууцалсан ажилтан "найман өнцөгт бүтэцтэй" гэж мэдэгджээ.
Л.Сайнаа