Турк, Сирийн хилийн ойролцоо нүүрлэсэн газар хөдлөлтийн уршгаар олон мянган барилга нурж, амь үрэгдэгсдийн тоо даруй олон мянгыг даваад буй. Дэлхийн олон орноос тус бүсүүдэд тусламжийг баг илгээсэн нь нурангид дарагдсан иргэдийг аврахад чухал нөлөө үзүүлж байна.
Тэгвэл золоор аврагчдын багийн эрэн хайх ажиллагааны үед олдсон зургаан настай охин олны анхаарлыг татаад байна. Тэрбээр долоон өдөр 12 цагийн турш нуранги дор байсан ч олдох хүртлээ тэсэж чадсан ажээ. Түүнийг олоход биеийнх нь байдал муу, шингэний дутагдалд орсон байсан бөгөөд бие нь тамирдаж, ухаан нь балартсан байв.
Түүний нэрийг Мирай гэдэг бөгөөд 178 цагийн турш харанхуй нуранги дор амьд байж чаджээ. Түүнчлэн аврагчид даваа гарагт хэд хэдэн хүнийг аварсны дунд 13 настай хүү 183 цагийн турш нуранги дор тэссэн байна. Гэвч амь үрэгдсэн иргэдийн тоо 35 мянгад хүрээ буй. Амьд гарсан иргэдийн сүүлчээс тооцоолбол хүний усгүйгээр тэсэх хэмжээнд тулсан нь цаашид иргэдийг амьд олох боломж улам бүр хоргодсоор буйг илтгэж байгаа юм.
Түүнчлэн Турк, Сирийн бүс нутгуудаар урсан өнгөрч буй хүйтэн цаг агаар нь аврах ажиллагаанд саад хийгээд зогсохгүй нурангид дарагдсан иргэдийн даван туулах чадварыг мохоож буй хоёр иртэй илд шиг байгаа тухай хэвлэлүүд онцлов.
Л.Сайнаа