Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга, дээд зиндаанд 45 удаа түрүүлж, олон дээд амжилтуудын эзэн болсон Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнгөрөгч нэгдүгээр сарын 28-ны өдөр болж өнгөрсөн. Энэ үеэр Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээ батламж, шилжин явах цомыг түүнд үүрд хадгалуулахаар гардуулсан.
Тэгвэл олон нийтийн сүлжээгээр цомыг дагалдаж очсон батламжид ойролцоогоор 30 гаруй үгийг монгол бичгээр бичихдээ алдаа гаргасан хэмээгээд байна.
Тэд тайлбарлахдаа, төрийн албан бичгийг компьюьтерийн зориулалтын шивэлтийн гар ашиглаагүй, мөн криллээс монгол бичиг рүү шууд хөрвүүлсэнтэй холбоотой гэцгээж байна. Түүнчлэн төрийн албан бичгийг дармал тигээр хөтөлдөг бөгөөр гар бичмэл ашиглах боломжгүй байдаг гэнэ.
Л.Сайнаа
Эх сурвалж: Эгүүр.мн