АНУ-ын Техас мужийн амьтны хүрээлэнд Гэгээн Валентины өдрийг тохиолдуулан багахан хэмжээний төлбөр авч жоом, шавжыг эксийнхээ нэрээр нэрлэж, мэрэгч амьтдыг хооллох хачирхалтай үйлчилгээг нэвтрүүлжээ.
Хандив цуглуулах үйл ажиллагаа цахим ертөнцөд тархсаны дараа АНУ-ын 50 муж, 30 гаруй орны олон мянган хүн зохион байгуулагчдад эксийнхээ нэрийг илгээсэн байна. Түүнчлэн Сан-Антонио амьтны хүрээлэнгээс 10 ам.доллараар "Таны зүрхийг шархлуулсан хуучин амрагуудаар чинь жоомыг нэрлэж, мэрэгчдийг хооллох болно" хэмээн зар тараасан нь орлого өндөртэй байгаа гэнэ.
Л.Сайнаа