Даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркийн өмнөд хэсэгт эмх замбараагүй байдал үүсээд буй. Хамгийн сүүлийн мэдээгээр Турк, Сирийн газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 28 мянгыг давжээ. Зарим нэг тохиолдлыг эс тооцвол тус бүсээс хүний амь аврах найдвар улам багасжээ.
Нэрээ нууцалсан бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн гарсан гэх шалтгаанаар Германы аврагчид болон Австрийн арми өнгөрсөн бямба гаргаас эрлийн ажиллагаагаа түр зогсоосон байна.
Хүнсний нөөц багасаж байгаа тул аюулгүй байдал улам дордох төлөвтэй байна хэмээн аврагчдын төлөөлөл хэлжээ.
Сэтгэгдэл (2)