БНТУ-ын Хатая мужийн Антакья хотод Монгол Улсын Эрэн хайх, аврах баг гуравдахь өдрөө үүрэг гүйцэтгэж байна.
Эрэн хайх, аврах баг өчигдөр буюу 02 дугаар сарын 10-нд нурангид дарагдсан хоёр иргэний цогцсыг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө.
БНТУ-ын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа болон Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, хошууч генерал Ж.Бадамбазар нараврах багийн бааз, хээрийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Эмнэлгийн бүлэг хоёрдугаар шатны хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 60 гаруй хүнд үзлэг, оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүллээ.
Түүнчлэн гамшигт нэрвэгдсэн 11 хүний гар, хөл хугарч, бусад нь шоконд орж дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.