Турк, Сирид болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 12 мянга давжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам амь үрэгдэгсдийн тоо нэмэгдэж байна. Нурсан барилгын доор одоо ч хүмүүс байсаар байгаа юм.
Туркийн сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авахдаа хэтэрхий удаж байна хэмээн шүүмжилжээ. Үүний хариуд Ерөнхийлөгч Эрдоган "өөрийн биеэр гамшиг болсон бүс нутгуудад ажиллаж байна. Одоогоор нөхцөл байдал хяналтад байна. Мөн бид байгалийн гэнэтийн гамшигт урьдчилан бэлтгэх ямар ч боломжгүй" гэжээ.
Сирид байгалийн гамшиг нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа гэнэ. Газар хөдлөлтийн улмаас олон барилга байгууламж сүйрсэн бөгөөд эдгээр газруудад аврагчид болон хүмүүнлэгийн тусламж хүрэхэд хүндрэлтэй байна. Учир нь АНУ-ын хоригоос үүдэн тусламж нэвтрүүлэх боломжгүй болжээ. Улмаар НҮБ Сирид тусламж хүргэх бүх аргийг хайж байгаагаа мэдэгдсэн хэмээн BBC агентлаг мэдээллээ.
Сэтгэгдэл (1)