Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын шилдэг гулгагчидтай хамтарсан тоглолт хийхээр болсон билээ. Энэхүү тоглолтод Камила Валиева, Алина Загитова нар оролцох юм. Ийнхүү уншигч та бүхэнд мөсний гүнж гэгдддэг Камила Валиевагийн мэндчилгээг хүргэж байна.
Тэрбээр "Эрхэм хүндэт найз нар, хүндэт зочид оо. Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар наадам, хүүхдийн спортын өвлийн долоо дугаар наадамд оролцож байгаа та бүхэнд баяр хүргэж, мэндчилгээ илгээх боломж олдсонд баяртай байна. Тэмцээнд оролцож буй бүх тамирчдадаа гайхалтай үзүүлбэр үзүүлж, амжилттай оролцохыг хүсье.
Монгол Улсад уран гулгалтын спорт эрчимтэй хөгжлийнхөө суурийг тавьж байгаад их баяртай байгаагаа илэрхийлье. Монголын уран гулгалтын тамирчид тун удахгүй олон улсын тэмцээнүүдэд оролцож, гайхалтай үзүүлбэрүүдийг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм тамирчид та бүхэн бахдам амжилт үзүүлж, мөрөөдлөө биелүүлэхийг хүсэн ерөөе. Мөн нөхөрлөлдөө баттай, тууштай, үнэнч байгаарай. Удахгүй Улаанбаатар хотод уулзахын ерөөл тавья" гэжээ.
Сэтгэгдэл (29)