Ерөнхий найруулагч, бүжиг дэглээч Ц.Цолмонбудынсанаачилгаар бүх насныханд зориулсан “Lala Land” медиа арт, энтертайнмент, драма балетын бүжгэн жүжгийг өнгөрсөн зун манай улсад амжилттайтоглосон. Тухайн тоглолт Монголд төдийгүй дэлхийн балетын түүхэнд цоо шинэ хуудас нээж, үзсэн хүн бүхнээс өндөр үнэлгээ авсан билээ. Тэгвэл өдгөө дахин буюу энэ сарын 13, 14-нд хоёрхон удаа тоглох гэж байна.
Тус тоглолтыг Оскарын шагналт “Lala Land” киноноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд “Lala Land” киноны хөгжмүүдийг албан ёсны эрхтэйгээр тоглуулж, хөгжмийн найруулгыг нь шинэчилж, бүжгийн найруулга,дэглэлт шинээр тавьж, балетын урлагийг медиа арт, холограм, драмтай хослуулан, энтертайнмент балет хэлбэрээр тайзнаа амилуулж байгаагаараа томоохон онцлогтой. Мөн Солонгос улсаас балетын тэргүүн гоцлоочид ирж, Монголын шилдэг балетчидтай хамтран тоглох юм. Тус тоглолтыг санаачлан зохион байгуулж байгаа “Элит балет” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий найруулагч бүжиг дэглээч Ц.Цолмонбуд өмнө нь Монгол, Япон, Солонгос улсадтэргүүн гоцлоочоор ажиллаж байсан. Тэрбээр 2017 оноос “Элит балет” компаниа байгуулж, Монгол,Солонгос улсад үйл ажиллагаагаа явуулан, хоёр улсын урлаг соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхээс гаднаэх орныхоо нэрийг олон улсад сурталчлан, балетын урлагт үнэтэй хувь нэмэр оруулан яваа монгол уран бүтээлч юм.
Түүнчлэн ерөнхий найруулагч, бүжиг дэглээч Ц.Цолмонбуд өнгөрсөн арванхоёрдугаар сард “Steppe Arena” буюу “Мөсөн өргөө” спорт цогцолборт гурванөдрийн турш “Шелкунчик ба гайхамшгийн орон” дэлхийн алдарт сонгодог балетыг технологийн дэвшил,медиа арт урлагтай хослуулан тайзнаа амилуулж, 4000 гаруй үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа билээ.