Энэ сарын 06-нд Туркийн өмнөд, Сирийн хойд хэсгийг хамарсан 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, сүүлийн үеийн мэдээллээр найман мянган орчим хүний амь эрсэдсэн тооцоо байна. Олон улсын эрэн хайх баг, хүнс, эд материалын тусламжийн цуваа тус бүс нутагруу очиж байгаа бөгөөд хохирлын тоо хэмжээ нэмэгдсээр буй. Энэ үеэр CNN агентлаг газар хөдлөлт болсон голомтод ажиллаж, сэтгэл өвтгөм гэрэл зургуудийг буулгажээ.
Л.Сайнаа