Хоёр өдрийн өмнө Турк, Сирийн хилийн залгаа бүс нутгуудад нүүрлэсэн газар хөдлөлтийн гамшигт амь эрсэдсэн хүмүүсийн тоо 8000 хүрч, цаашид өссөөр байна. AFP агентлагийн мэдээлснээр Туркт 6000, Сирид 2000 орчим хүн нас барсан гэв.
Тус бүс нутгийг зорих олон улсын тусламжийн цуваа нэмэгдсээр буй бөгөөд Их Британи, АНУ, Хятад, Орос зэрэг орнуудаас эхлэн эрэн хайх, аврах мэргэжилтнүүд, багаж зэвсэг, эд материалын тусламж үзүүлж байна. Манай улсаас Турк улсад мөн адил 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, аврах ажиллагааны багийг өнөөдөр илгээлээ.
Л.Сайнаа