Өчигдөр буюу даваа гарагаас эхлэн, Турк болон Сирийн нутаг дэвсгэрийг хамран чичирхийлсэн аймшигт газар хөдлөлтийн дараа нутгийн иргэд болон онцгой байдлын албан хаагчид нурангид дарагдсан иргэдийг аврах, эрэн хайх ажиллагаа явуулж буй.
Одоо орон нутгийн цагаар 09:00 цаг болж болж байгаа бөгөөд шөнөжин үргэлжилсэн эрэн хайх, аврах ажиллагаа хурдсах төлөвтэй байна. Амь үрэгдэгсдийн тоо 4,300 гаруй болж нэмэгдсэн боловч энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Туркийн аврагчдад туслахаар 65 орны 2600 гаруй албан хаагчийг гамшгийн бүсэд илгээсэн гэж Туркийн онцгой байдлын агентлаг AFAD мэдэгдэв. Мөн 300,000 хөнжил, 41,000 гаруй өрхийн майхан тус улсад хүргэгджээ.
Газар хөдлөлт эхэлсэн цагаас үргэлжлэн өдрийн турш олон удаагийн чичиргээ мэдрэгдсээр буй. Тэдгээрийн хамгийн хүчтэй нь 7.5 магнитудын хүчтэй байсан нь анхны газар хөдлөлтөөс есөн цагийн дараа Туркт болсон гэж USGS мэдээлэв.
Л.Сайнаа