Монголын рок, попын урлагийн нэгэн үеийн төлөөлөл болсон домогт “Харанга” болон “Никитон” хамтлагийнхан гэгээн хайрын баяр Валентины өдөрт зориулан “Зүгээр ээ, хайр аа” тоглолтыг "UB Place"-д хийх гэж байна. Тоглолтод дуучин Ука буюу Д.Уламбаяр, Наки (Б.Нацагдорж), “Дижитал” хамтлагийн гишүүн Эрка (Г.Эрдэнэбилэг), залуу уран бүтээлч Ч.Мишээл нар оролцох аж. “Зүгээр ээ, хайр аа” тоглолт “UB palace”-т болох бөгөөд тасалбар нь 30, 40, 80 мянган төгрөгийн үнэтэй байгаа ажээ.
Л.Сайнаа