Энэ жилийн улсын баяр наадмаар тав давж, Улсын начин цолтны эгнээнд нэгдсэн Э.Сумьяабатыг олон нийт "Чоно" хэмээн хочлох нь бий. Учир нь түүний царайны төрх чонотой төстэй, барилдааны эвсэл, арга барил уран хурц, дайчин байдагт буй биз. Тэрбээр 1993 оны хоёрдугаар сарын 23-нд Булган аймгийн Орхон суманд мэндэлсэн. Э.Сумьяабат анх 2012 онд Орхон сумынхаа баяр наадамд түрүүлж, сумын заан, 2016 онд аймгийн начин, 2018 онд аймгийн арслан цолыг хүртэж байв.
Тэгвэл энэ улирлын барилдаануудад үзэгчдийг шуугиулж, хайр талархлыг нь хүлээгээд буй начинг олон нийтийн сүлжээгээр "Twilight"-киноны гол дүр, хүн чоно Жэкобтой адилтгах болов. Нээрээ л тэр адилхан харагдаж байгаа нь нууц биш. Нүдний харц, үсний засалт, хурдтай, дайчин барилдаан гээд л гэнэт л хувилах гэж буй хүн чоно шиг харагддаг. Э.Сумьяабат начныхаа цаашдын замналд амжилтыг хүсэн ерөөе.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (3)