Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг Гэгээн хайрын Валентины баярыг дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Гэгээн Валентины баяр нь Европт арвангуравдугаар зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн, дурлалт хосуудын баяр юм.
Тодруулбал, энэ нь Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм. Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрээр хайртай бүсгүйдээ “Чиний Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн гэдэг. Тэгвэл бид та бүхэнд энэхүү баяраар ганц бие хэвээрээ байгаа хүмүүст зориулсан хөгжилтэй зүйлсийг хүргэж байна.
1. Ганцаардал нуруугаар нөмөрч, сэтгэл үе үе хоосорсон мэдрэмж төрнө. Угтаа ганцаар туулчихаж барна гэж бодсон ч орчлон уудам, хайр мөнх юм гэнэ лээ.
2. Баярын өдөр ирлээ. Хостой болно гэдэг нэгэнт худлаа болов. Зүгээр л ууя.
3. Өдөржин өөрийгөө ажил, амьдралын хэмнэлээр аргацаасан ч орой унтахын өмнөхөн гуниг төрнө гэхээс, өнөөдөр утсаа оролдохгүй байхад л болно. Сайн хүн хүлээсээр эмээ, өвөө болчих вий дээ.
4. Хамаатныдаа очихоор "хостой болсон уу" гэж байнга асуухыг яана.
5. Үеийнхэн чинь бүгд хостой болсон ч чи стилл ганц бие гэдгээ мэдрэх мөч:
6. Зүрхний ганц анд чинь хостойгоо баяр тэмдэглээд чамайг тоохоо байчих үед:
7. Крашийгаа найрах гэсээр байтал краш чинь крашаа найрчихсан байх үед:
8. Одоо л нэг сайн хүнтэй учирлаа гэтэл саар хүн байх үед:
9. Аргаа бараад экстэйгээ эргэж нийлэхээр чат бичтэл хариу нь сэтгэл рүү чинь:
10. Эцсийн эцэст ганц бие байгаагийн хамгийн гол шалтгаан нь чи өөрөө л байдаг.
11. Хаа сайгүй хосуудын зураг. Хараал ид гэж.
Л.Сайнаа