Оны шилдэг уран зохиолын бүтээл шалгаруулах "Алтан өд" ёслол өчигдөр буюу энэ сарын 02-ны өдөр Монгол Улсын Үндэсний номын санд болж, тэргүүлсэн зохиолч, судлаачдад шагналыг гардуулав.
Энэ удаагийн уралдаанд төрөл тус бүрт эхний гурван байрт шалгарсан бүтээлүүд олны урмыг хугалахааргүй сайн байсан. Гэвч өмнө жилүүдэд "Алтан өд" байсан шагнал нь энэ удаад "Хурдан морины баримал" болж өөрчлөгдсөнд утга зохиолын хүрээнийхэн ихэд гайхширч байна. Үнэхээр л "Алтан өд" гэсэн нэрнийхээ утгыг оноогүй морины баримал юуг илэрхийлж буйг хэн ч тайлбарлаж хүчрэхгүй байгаа аж.
Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр "Алтан өд" шагналын цомыг жил бүр нэг уран бүтээлчээр хийлгэж хэвшсэн. Гэвч энэ жил тухайн уран бүтээлчид ажил явдал гарсан тул хийж амжаагүй гэнэ. Шагнал гардуулах ёслолын өдөр албаныхан, шагналын эзэд гээд бүгд л уламжлалт цомыг гардуулна гэж бодож байсан. Гэвч хэрэг явдал эсрэгээр эргэснийг мэдсэн бөгөөд уг морины баримлыг үндэсний үйлдвэрлэгчээс худалдаж авсан ажээ.
Сонирхуулахад, энэ удаагийн уралдаанд,
Яруу найргийн төрлөөр
1. Д.ЭРДЭНЭЗУЛАЙ “АВГАЛДАЙН СУУРИН”
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
2. Д.Галсансүх “Хагас реалист шүлэг”
3. М.Уянсүх “Тэнгэр улам уудам болоход”
ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Том хэмжээний бүтээл/
1. Ц.БУЯНЗАЯА “УЛААГЧИН ИНГЭЖ ХЭЛСЭН”
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
2. Б.Сарантуяа “Сондгой цагаан сувд”
3. С.Пүрэвсүрэн “Хөх шуурга"
ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Богино хэмжээний бүтээл/
1. О.ЦЭНД-АЮУШ “ХҮЙТЭН ТУУЖ"
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
2. П.Баттогтох “Зовлон бодитой оршдог уу?"
3. С.Баатарцогт “Цасан хуй”
БАРИМТАТ ЗОХИОЛ
1. Ш.БААТАР “ХАЙРХААН”
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
2. А.Амарсайхан “Бямбасүрэнгийн Шарав”
3. Д.Дамдинжав “Суут нууц”
3. Х.Баатархүү “Улаанхүү”
ХҮҮХДИЙН ЗОХИОЛ
1. Б.БАТЦЭЦЭГ “Н.НОРОВБАНЗАД” зурагт ном
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
2. Б.Төрмөнх “Д.Нацагдорж” зурагт ном
3. Н.Мандал “Шид мангас”
УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ, ШҮҮМЖ
1. Ц.БУЯНЗАЯА “МОНГОЛ УРАН ЗОХИОЛЫН ТҮҮХЭН ТОВЧ" I, II дэвтэр
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
2. Г.Батсуурь “Уран зохиол шинжлэлийн зарим асуудал”
3. Л.Мөнхтөр “Урлангаар зочилж, урмаар дэмжихүй”
УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА
1. М.САРУУЛ-ЭРДЭНЭ
Александер Доү “Чингис” эмгэнэлт жүжиг
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
2. П.Гангаамаа
Бертольд Брехт “Шүлгийн дээжис”
3. Ж.Оюунцэцэг
“Хайрын цуурай”
ЖҮЖИГ, КИНОНЫ ЗОХИОЛ
1. Э.ГАН-ОЧИР, Н.МАЙДАР “ДАСГАЛЖУУЛАГЧ” КИНОНЫ ЗОХИОЛ
Сүүлийн шатанд шалгаран өрсөлдсөн бүтээлүүд:
2. Н.Мандал “Саран охин, Хөхөө хүү” хүүхдийн жүжиг
2. Б.Цогнэмэх “Рогма гоо хатан” жүжиг
3. Ч.Энхээ “Бусгаа тавилан” кино зохиол
ШОГ ХОШИН БОЛОН ЗӨГНӨЛТ ЗОХИОЛ
Д.ЖАРГАЛСАЙХАН “ТУСААН БУРХАН” бүтээлүүд тус тус шалгарсан билээ.
Ж.Сайханаа