Өнөөдөр буюу нэгдүгээр хоёрдугаар сарын 03-ны өдөр түүхт Сталинградын дайн дууссаны 80 жилийн ой тохиож байна. Энэ үеэр ОХУ-ын ерөнхийлөнч Владимир Путин дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хэлсэн үгэндээ Украины ОХУ-ын эсрэг хийж буй тэмцлийг Нацист Германыхтай адилтгасан нь олон улсынхны сонирхлыг татаад байна.
Мөн тэрбээр "Украинд дэмжлэг үзүүлсэн Герман улс түүх давтаж, дахин бидэнд заналхийлэл учруулж байна. Германы Ирвэс танкууд дахин бидний эсрэг зогсож байна" хэмээв.
Жил гаруй үргэлжилж буй дайны нөхцөлд Барууны олонорнууд Укрианд цэрэг, зэр зэвсэг, техникийн тусламж үзүүлж буйгийн нэг нь Холбооны бүгд найрамдах Герман улс юм.
Гэвч ОХУ-ын ерөнхийлөгч энэ асуудалд сэтгэл түгшихгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд "Бид тэдний ердийн зэвсгээс илү байхыг эрэлхийлэх болно. Тулааны талбарт Оросыг ялна гэж найдаж байгаа хүмүүс Оростой хийх орчин үеийн дайн тэдний хувьд тэс өөр байх болно гэдгийг ойлгохгүй байгаа бололтой. Бидний танк тэдний эсрэг хангалттай хүчирхэг байж чадна" гэжээ.
Путин Волгоград хотод Дэлхийн хоёрдугаар дайны үед болсон Сталинградын тулалдааны үеэр Зөвлөлтийн арми Германы 91 мянга шахам цэргийг олзолж, дайны томоохон эргэлт хийсэн үеийг тэмдэглэхээр ирсэн. Уг тулалдаанд нэг сая гаруй хүн амь үрэгдсэн нь бүс дайны голоитод хамгийн ихээр цус урсгасан явдал юм.
Ойн өдрийг тохиолдуулан Волгоградыг түр хугацаагаар Сталинград гэж нэрлэсэн бөгөөд энэ долоо хоногийн эхээр ЗХУ-ын удирдагч асан Иосиф Сталины шинэхэн баримлын нээлт болох ажээ. 1924 оны хооронд ЗХУ-ыг удирдаж байсан Сталиныг 1953 онд нас барах үед 1932-33 оны хооронд Украинд өлсгөлөнг зохион байгуулсан гэж буруутгаж байсан.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (4)