Анагаах ухааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар эмч нарын гаргацгүй бичгээс болж жилд 7000 хүний амь насаа алддаг байна. Мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажилтан үсэг буруу уншсанаас болж 1.5 сая хүн хохирдог байна.
Тухайлбал, Бернийн Inselspital эмнэлэгийн судалгаанаас харахад эмч нарын гаргацгүй бичгээс болж өвчтөнгүүдийн 25% нь амиа алджээ. Үүний 4 хувь нь эмч нарын бичгийг гаргах ямар ч боломжгүй байсан аж.
Хэдийгээр цахим жор бичих систем аль хэдийн бэлэн болсон ч олон эмч цаас, үзэг ашиглан жор бичсээр буй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд жороо цахимаар бичихийг зөвлөсөөр байгаа юм. Энэ нь эмч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид эмийн алдаанаас урьдчилан сэргийлэхэд тустай хэмээн үзжээ.
Эх сурвалж: Website of Gilman & Bedigian LLC
Сэтгэгдэл (3)