Ойрын өдрүүдэд кино урлагийн салбарын шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээ ар араасаа хөвөрсөөр байгаа билээ. Тэгвэл эдгээр дунд тус салбарын хамгийн тааруу, муу гэсэн бүтээлүүдийг шалгаруулдаг пэроди шагнал болох Алтан Бөөрөлзгөнө шагнал ч мөн багтаж байна. 1981 оноос хойш зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээ нь кино урлагийн салбарын хамгийн нэр хүнд бүхий Оскарын шагнал гардуулах ёслолын өмнөх өдөр нь болдог ба нэр дэвшигчид болох онцлох “муу” кинонуудын жагсаалтаа гаргажээ.
Нийт есөн номинацийн хүрээнд “ялагчид”-аа тодруулдаг тус шагналд энэ жил наймд нь Мэрилин Монрогийн амьдралаар бүтээсэн “Blonde” кино нэр дэвшээд байна.
Алтан Бөөрөлзгөнө шагнал нь хошигнолын шинжтэй бөгөөд төлбөрөө төлсөн 650 орчим гишүүдийн тухайн оны хамгийн муу кино гэсэн саналуудад тулгуурладаг аж. Биет шагнал нь харин гудамжны үнэлгээгээр 5 орчим долларын үнэтэй, кино хальс дээр гольфийн бөмбөгний хэмжээ бүхий алтлаг өнгөөр будсан бөөрөлзгөнө байдаг билээ.
Хамгийн муу кино
- Blonde
- Good Mourning
- The King’s Daughter
- Morbius
- Pinocchio
Хамгийн муу найруулагч
- Жадд Апатоу – The Bubble
- Эндрью Доминик – Blonde
- Даниел Эспиноза – Morbius
- Machine Gun Kelly, Mod Sun – Good Mourning
- Роберт Земекис – Pinochio
Хамгийн муу эрэгтэй жүжигчин
- Пит Дэвидсон – Marmaduke
- Том Хэнкс – Pinocchio
- Machine Gun Kelly – Good Mourning
- Жаред Лето – Morbius
- Силвестер Сталлоне – Samaritan
Хамгийн муу эмэгтэй жүжигчин
- Райан Киера Армстронг – Firestarter
- Брайс Даллас Ховард – Jurassic World: Dominion
- Дайане Китон – Mack & Rota
- Каяа Скоделарио – The King’s Daughter
- Алисия Силверстоун – The Requin